Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гоэйдо ганцаараа тэргүүлж байна

Өнөөдөр Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширигийн таваас барилдаж байгаа Такакейшотой барилдана.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гоэйдо ганцаараа тэргүүлж байна
Гоэйдо ганцаараа тэргүүлж байна. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмо бөхийн есдүгээр сарын буюу Аки башё ес дэх өдрийн барилдаан болж өндөрлөлөө.

Мэргэжилийн сүмогийн 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширигийн таваас барилдаж байгаа Шодайтай барилдаж давлаа. Ингэснээр зургаан даваа гурван унаатай болж байгаа билээ.

Тус башёг озеки Гоэйдо тэргүүлж байгаа бол маэгаширигийн гурваас барилдаж байгаа Оношо, маэгаширигийн гурваас барилдаж байгаа Чиёотарю, маэгаширигийн есөөс барилдаж байгаа Таканойва А.Баасандорж, маэгаширигийн 12-оос барилдаж байгаа Дайшомарю нар хоёр унаатайгаар башёг араас нь нэхэж байна.

Өнөөдөр Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширигийн таваас барилдаж байгаа Такакейшотой барилдана.

Бусад бөхчүүд:

  • Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 0-0 гэмтсэн

  • Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 6-3

  • Ёкозүна Какүрю М.Ананд 0-0 гэмтсэн

  • Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1-5 Гэмтсэн

  • Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил 3-6

  • Маэгашири-6 Ичиножү А.Ичинноров 5-4

  • Маэгашири-8 Чиёошома Г.Мөнхсайхан 3-6

  • Маэгашири-9 Таканойва А.Баасандорж 7-2

  • Маэгашири-9 Араваши Э.Дөлгөөн 6-3

Хуваалцах