Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Голд урссан иргэдийг аварчээ

Хоёр иргэний биеийн байдал нь хэвийн. Аврагчид гүүрийг уснаас гаргах ажиллагаа зохион байгуулан ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Голд урссан иргэдийг аварчээ
Голд урссан иргэдийг аварчээ. Зураг: МҮОНРТ

Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн “Баньдийн арал” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд гүүр барьж байсан хоёр иргэн хөвдөг гүүрний хэсгийн хамт тасраад урссан тухай дуудлага зургаадугаар сарын 6-ны өдөр 14:45 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.Аврагчдыг очиход орон нутгийн иргэд гүүрийн хамт урсаж явсан тус сумын иргэн Б /40 настай, эрэгтэй/, “Хотгор зам” ХХК-ийн ажилтан С /28 настай, эрэгтэй/ нарыг уснаас гаргаж амь насыг нь аварсан байжээ.Хоёр иргэний биеийн байдал нь хэвийн. Аврагчид гүүрийг уснаас гаргах ажиллагаа зохион байгуулан ажиллаж байна.

Хуваалцах