Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гольфчин Адамын дэлхийн рекорд тогтоох аялал Монголд үргэлжилж байна

Тэрбээр регбийн талбайд хамт тоглож байсан эртний найз Рон Рютландыг энэхүү аялалдаа урьжээ. Тэд хэн нэгнээс тусламж хүсээгүй, өөрсдийнхөө хүсэл зорилгыг биелүүлэхээр түрдэг тэргэн дээр ачаагаа ачаад, уул ус, тал хөндий, говь цөлийг явган туулж яваа аж.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гольфчин Адамын дэлхийн рекорд тогтоох аялал Монголд үргэлжилж байна
Гольфчин Адамын дэлхийн рекорд тогтоох аялал Монголд үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Гольфчин Адам Ролстон Монголд дэлхийн рекорд тогтоохоор ирсэн. Тэрбээр Монгол улсыг баруунаас зүүн тийш нийт 1850 км замыг 82 хоногт туулж, энэ хооронд гольфын 14,000 цохилт хийх зорилготой аж.

Адам Ролстон өнгөрсөн зургадугаар сарын 29-ний 01.00 цагт Монгол Улсын хамгийн баруун цэг төдийгүй хамгийн өндөр цэг болох Хүйтний оргилоос аяллаа эхлүүлжээ. Өнөөдрийг хүртэл тэрбээр 67 өдөр Монголоор аялж, нийт 162,3 км зам туулаад байна. Одоо түүнд 270 гаруй км зам үлджээ.

Тэрбээр регбийн талбайд хамт тоглож байсан эртний найз Рон Рютландыг энэхүү аялалдаа урьжээ. Тэд хэн нэгнээс тусламж хүсээгүй, өөрсдийнхөө хүсэл зорилгыг биелүүлэхээр түрдэг тэргэн дээр ачаагаа ачаад, уул ус, тал хөндий, говь цөлийг явган туулж яваа аж.

Тэд төлөвлөсний даруу есдүгээр сарын 17-нд Улаанбаатар хотод ирж, “Маунт Богд” гольфын академид аяллаа өндөрлүүлэх юм.

Хуваалцах