Горькийн утга зохиолын дээд сургуульд 10 уран бүтээлчийг шалгаруулна
Мөн манай авьяаслаг уран бүтээлчид М.Горькийн сургуульд гурван сарын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх боломжийн тухай талууд хамтран тохиролцох юм. Энэ үеэр М.Горькийн сургуулийн үе үеийн Монгол төгсөгчдийн уулзалт гэх мэт сонирхолтой арга хэмжээн зохиогдох аж.
Мэдээллийн алба

“Үндэсний номын баяр” энэ сарын 14, 15-нд Сүхбаатарын талбайд найм дахь жилдээ болох гэж байна. Энэхүү баярыг тохиолдуулан М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дэд захирал С.Ф.Дмитренко, тус сургуулийн Хүүхдийн зохиолын семинарын удирдагч багш, нэрт зохиолч А.П.Торопцев нар хүрэлцэн ирэхээр болжээ.
Энэхүү айлчлалыг "Номын соёлт ертөнц" ТББ, Монголын Орчуулагчдын Эвлэл, Монголын зохиолчдын эвлэлийн хороо хамтран зохион байгуулж буй бөгөөд Оросын орчин үеийн уран зохиол, хүүхдийн уран зохиол зэрэг өргөн хүрээний сэдвээр их, дээд сургуулиудад илтгэл тавьж, зохиолчидтой тусгай уулзалт хийх, өөрсдийн номын бүтээлээ номын баярт дэлгэн сонирхуулна.
Мөн манай авьяаслаг уран бүтээлчид М.Горькийн сургуульд гурван сарын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх боломжийн тухай талууд хамтран тохиролцох юм. Энэ үеэр М.Горькийн сургуулийн үе үеийн Монгол төгсөгчдийн уулзалт гэх мэт сонирхолтой арга хэмжээн зохиогдох аж.
Энэ сарын 13-нд РНЦК-д Горькийн утга зохиолын дээд сургуульд суралцахыг хүсэгчдэд зориулсан ѳдѳрлѳгтэй бөгөөд 10 уран бүтээлчийг шалгаруулан (зохиолч, яруу найрагч, шүүмжлэгч, жүжгийн зохиолч, хүүхдийн зохиолч) мэргэжил дээшлүүлэх дамжаанд аман орчуулагчийн хамт явуулах юм байна.


















