Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Говь” ХК-ийн ажилтан бохир ус дамжуулах станцын худагт унаж амиа алджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Говь” ХХК-ийн бохир ус дамжуулах станцын худаг руу тус үйлдвэрийн ажилтан, Баянгол дүүргийн харьяат Л /18 настай, эрэгтэй/ ороод алга болчихлоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Говь” ХК-ийн ажилтан бохир ус дамжуулах станцын худагт унаж амиа алджээ
“Говь” ХК-ийн ажилтан бохир ус дамжуулах станцын худагт унаж амиа алджээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Говь” ХХК-ийн бохир ус дамжуулах станцын худаг руу тус үйлдвэрийн ажилтан, Баянгол дүүргийн харьяат Л /18 настай, эрэгтэй/ ороод алга болчихлоо гэсэн дуудлагыг 07.24-ний өдрийн 02:15 цагт Онцгой байдлын байгууллагад ирүүлсэн.

Дуудлагаар нийслэлийн “Аврах анги-105”-ын 8 алба хаагч, 2 автомашинтай 02:19 цагт очиход тус ажилтан нь бохирын худагт унаж нас барсан байсан тул цогцсыг гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Одоогийн байдлаар холбогдох байгууллагууд ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах