Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Говийн аймгуудын өрсөлдөх чадварын байдал

Дундговь аймаг нь 1941 онд Өмнөговь аймгаас 8 сум, Дорноговь аймгаас 3 сум, Төв аймгаас 7 сум тус тус шилжүүлэн 18 сумтайгаар одоогийн Өлзийт сумын нутаг Ембүү дэрсэнэ ус гэдэг газар Шарангад аймаг нэртэйгээр байгуулагджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 6 минут
Говийн аймгуудын өрсөлдөх чадварын байдал
Говийн аймгуудын өрсөлдөх чадварын байдал. Зураг: МҮОНРТ

Говийн бүсийн аймгуудын өрсөлдөх чадварын чуулга уулзалт өнөөдөр Дундговь аймгийн Мандалговь хотноо зохион байгуулагдаж буйтай холбоотой говийн гурван аймгийн өрсөлдөх чадварын байдал бусад аймгуудтайгаа харьцуулахад ямар түвшинд явж байгааг танилцуулж байна.

Дундговь аймгийн өрсөлдөх чадварын төлөв байдал

ДУНДГОВЬ АЙМГИЙН ТУХАЙ : Дундговь аймаг нь 1941 онд Өмнөговь аймгаас 8 сум, Дорноговь аймгаас 3 сум, Төв аймгаас 7 сум тус тус шилжүүлэн 18 сумтайгаар одоогийн Өлзийт сумын нутаг Ембүү дэрсэнэ ус гэдэг газар Шарангад аймаг нэртэйгээр байгуулагджээ.

1942 онд аймгийн нэрийг Дундговь хэмээн өөрчилж аймгийн төв одоогийн оршин байгаа Зоогийн Хар овооны энгэрт суурьшсан байна. Дундговь аймаг нь Засаг захиргааны хувьд 15 сум, 66 багтай, 75 мянган кв км нутаг дэвсгэртэй, газар нутгийн хэмжээгээр Монгол Улсын нутаг дэвсгэрийн 4.5%-ийг эзэлдэг. Аймгийн төв болох Мандал говь нь Улаанбаатар хотоос 265 км-т байрладаг. Дундговь аймаг нь Төв, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай аймгуудтай хиллэдэг. Нийт газар нутаг нь тал хээр, говийн бүсэд багтдаг. Хамгийн өндөр Дэлгэрхангайн уул далайн түвшнээс дээш 1913 м өндөр өргөгдсөн. Мандалговь нь манай орны хойд ба өмнөд зүгийн агаарын урсгалын хооронд оршдог учраас хамгийн их салхитай байдаг нутаг юм. Хар сүүлт, цагаан зээр, тарвага зэрэг ан амьтнаас гадна нутгийн уулархаг газраар нь ирвэс, шилүүс, чоно, аргал, янгир нүүдэллэн амьдардаг байна. Дундговь аймгийн нутагт Онгийн голоос өөр том гол, нуур байхгүй. Тогоогийн, Дүүрэн Харганын, Олгой нуурын зэрэг рашаан бий.

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ :

Дундговь аймаг нь монгол орны 21 аймгаас газар нутгийн хэмжээгээрээ 11 дүгээрт , хүн амын тоогоороо 20 дугаарт , нэг хүнд ноогдох ДНБ-ний үзүүлэлтээрээ 7дугаар, ажилгүйдлийн түвшингээрээ 4 дүгээрт тус тус эрэмблэгддэг.

Аймгийн өрсөлдөх чадварын төлөв байдлыг нийт 16 үзүүлэлтээр жагсаан судлаж үзэхэд Дундговь аймаг нь - эдийн засгийн салбарууд, - институцийн тогтолцоо, - бизнесийн эрхзүй болон бизнесийн орчноороо, - хөдөлмөрийн зах зээлийн бүтээмж, - технологийн дэд бүтэцээрээ монгол улсын 21 аймгийн хамгийн доод түвшинд эрэмблэгдсэн байна.

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫГ ХҮСНЭГТЭЭР ХАРАХ :

Эдийн засгийн өрсөлдөх чадварын төлөв байдал нь 15-т ,

Эдийн засгийн салбарууд 21-т ,

Хүн амын амьжиргааны түвшин 19-т,

Хөдөлмөр эрхлэлт 12-т

Аймгийн төсөв 19-т

Институцийн тогтолцоо 21-т

Бизнесийн эрхзүй 21-т

Нийгмийн тогтолцоо 5-т

Бизнесийн орчин 21-т

Хөдөлмөрийн зах зээлийн бүтээмж 21-т

Санхүү 4-т

Менежментийн хэвшил 3-т

Үндсэн дэд бүтэц 19-т

Технологийн дэд бүтэц 21-т

Боловсрол соёл 15-т

Эрүүл мэндийн хүрээлэн буй орчин 10-т

Өмнөговь аймгийн өрсөлдөх чадварын төлөв байдал

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТУХАЙ : 1931 онд аймаг, хошуудын газар нутгийн хэмжээ харилцан адилгүй байдлыг дахин нягталж, орон нутгийн засаг захиргааны бүтцийн өөрчлөлт хийхэд урьд нь 5 аймаг, 72 хошуу, 525 сум байсныг 12 аймаг, 324 сум болгон зохион байгуулагдахад Өмнөговь аймаг шинээр байгуулагджээ. Ингэхдээ Богд Хан уул, Цэцэрлэг Мандлын аймгуудаас таслан зохион байгуулсан байна. Аймгийн төв Даланзадгад хот нь Улаанбаатар хотоос 560 км зайтай. Өмнөговь аймаг нь Монгол улсын хамгийн өмнөд хэсэгт оршдог. Урд талаараа БНХАУ-тай, баруун талаараа Баянхонгор, баруун хойд хэсгээр Өвөрхангай, хойд талаараа Дундговь, зүүн талаараа Дорноговь аймгуудтай тус тус хиллэн оршино. Энд Алтайн нурууны үргэлжлэл Гурван сайхан, Сэврэй, Ноён богд, Номгон, Тост, Нэмэгт, Алтана уул, Гилбэнт зэрэг далайн түвнээс дээш 3000 м хүртэл өндөр өргөгдсөн уул нурууд болон 100 гаруй км үргэлжилсэн Хонгорын элс, хэдэн 100 км өргөн Галба, Борзон, Зээмэг, Заг, Сүүжийн алдарт их говиуд бий.

Өмнөговь аймагт 12 төрлийн ашигт малтмалын 71 орд, 185 орчим илрэл тэмдэглэгджээ. 2012 оны байдлаар тус аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын 520 тусгай зөвшөөрөл олгогдсоноос 57 нь ашиглалтын, 463 нь хайгуулын зөвшөөрөл байгаа ба эдгээрийг 186 гаруй аж ахуй нэгж эзэмшиж байна. Хөдөө талын хөрс нь зэс, тугалга, чулуун нүүрс, төмрийн хүдэр, гантиг, хайлуур жонш, цасан ба утаат болор зэрэг үнэт эрдэнийн баялаг арвинтай. Хадат, Нэмэгт, Зөөлөн, Энгэр бүлээн, Талхит зэрэг олон хүйтэн рашаан, Элгэн, Салхитын халуун рашаан устай.

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН БАЙДАЛ: Өмнөговь аймаг нь монгол орны 21 аймгаас газар нутгийнхаа хэмжээгээр нэгдүгээрт, хүн амын тоогоороо 16-рт , нэг хүнд ноогдох ДНБ-ний үзүүлэлтээрээ 4-рт, ажилгүйдлийн түвшингээрээ 15-рт тус тус эрэмблэгддэг.

Аймгийн өрсөлдөх чадварын төлөв байдлыг нийт 16 үзүүлэлтээр жагсаан судлаж үзэхэд Өмнөговь аймаг нь Хөдөлмөрийн зах зээлийн бүтээмж, Менежментийн хэвшил гэсэн үзүүлэлтээр 21 аймгаас хамгийн эхэнд эрэмблэгддэг, мөн Үндсэн дэд бүтэц болон Нийгмийн тогтолцооны байдлаар хоёрдугаарт, Эдийн засгийн өрсөлдөх чадварын төлөв байдлаараа гуравдугаарт, Технологийн дэд бүтэц, Хүн амын амьжиргааны түвшин, Боловсрол соёл, Эрүүл мэндийн хүрээлэн буй орчины түвшингээрээ эхний тавдугаарт эрэмблэгдэж байна .

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН БАЙДЛЫГ ХҮСНЭГТЭЭР ХАРАХ: Эдийн засгийн өрсөлдөх чадварын төлөв байдал нь 3-т ,

Эдийн засгийн салбарууд 6-т ,

Хүн амын амьжиргааны түвшин 5-т,

Хөдөлмөр эрхлэлт 14-т

Аймгийн төсөв 16-т

Институцийн тогтолцоо 7-т

Бизнесийн эрхзүй 11-т

Нийгмийн тогтолцоо 2-т

Бизнесийн орчин 10-т

Хөдөлмөрийн зах зээлийн бүтээмж 1-т

Санхүү 21-т

Менежментийн хэвшил 1-т

Үндсэн дэд бүтэц 2-т

Технологийн дэд бүтэц 3-т

Боловсрол соёл 5-т

Эрүүл мэндийн хүрээлэн буй орчин 5-т

Дорноговь аймгийн өрсөлдөх чадварын төлөв байдал

1931 онд байгуулагдсан Дорноговь аймагт 2013 оны эцсийн байдлаар 18 мянган өрхийн 62500 хүн ам оршин суудаг бөгөөд 1 кв.км нутаг дэвсгэрт 0.55 хүн ногдож байна. Тэдний 60.6 хувь нь аймгийн төвд, 15.2 хувь нь сумын төвд, 24.2 хувь нь хөдөөд оршин суудаг. Аймгийн төв Сайншанд хот ньУлаанбаатар хотоос 465 км. Дорноговь аймаг нь Монгол орны зүүн өмнөд хязгаарт Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудтай хил залган оршихоос гадна БНХАУ-тай 600 км-ээр хиллэдэг. Хойд, урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран өнгөрдөг. Энэ замын дагуу тус аймгийн бүх сумын 42.8 хувь, хүн амын 54.8 хувь нь оршин суудаг. Тус аймаг бүхэлдээ говийн бүсэд хамаардаг, говь хээр хосолсон нутагтай.

Дорноговь аймгийн нутагт том гол мөрөн, нуур байхгүй, харин газар доорхи усны их нөөц бий. Оцол,Сансар, Их Багадулаан, Аргалант, Хан Баянзүрх хайрхан (1031м), Хар уул зэрэг уул бий. Халзан уул, Толь булгийн зэрэг рашаан устай. Хамрын хийд, Энергийн төв зэрэг аялал жуулчлалын газруудтай.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ:

Дорноговь аймаг нь монгол орны 21 аймгаас газар нутгийн хэмжээгээрээ тавдугаарт, хүн амын тоогоороо 15-рт , нэг хүнд ногдох ДНБ-ний үзүүлэлтэрээ есдүгээрт, ажилгүйдлийн түвшингээрээ 18-рт тус тус эрэмблэгддэг.

Аймгийн өрсөлдөх чадварын төлөв байдлыг нийт 16 үзүүлэлтээр жагсаан судлаж үзэхэд олон аймаг болон БНХАУ-тай хиллдэг гэдэг утгаараа Бизнесийн эрхзүйн өрсөлдөх чадварын үзүүлэлт бусад 21 аймгаас нэгдүгээрт бичигдэж байна. Харин Эдийн засгийн өрсөлдөх чадварын төлөв байдлаараа 20-рт , Аймгийн төсөв , Эдийн засгийн салбарууд, Менежментийн хэвшил, Боловсрол соёлын түвшингээрээ доогуурт бичигдэж байна.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН БАЙДЛЫГ ХҮСНЭГТЭЭР ХАРАХ: Эдийн засгийн өрсөлдөх чадварын төлөв байдал нь 20-т ,

Эдийн засгийн салбарууд 18-т ,

Хүн амын амьжиргааны түвшин 6-т,

Хөдөлмөр эрхлэлт 9-т

Аймгийн төсөв 18-т

Институцийн тогтолцоо 12-т

Бизнесийн эрхзүй 1-т

Нийгмийн тогтолцоо 4-т

Бизнесийн орчин 11-т

Хөдөлмөрийн зах зээлийн бүтээмж 9-т

Санхүү 13-т

Менежментийн хэвшил 18-т

Үндсэн дэд бүтэц 8-т

Технологийн дэд бүтэц 8-т

Боловсрол соёл 17-т

Эрүүл мэндийн хүрээлэн буй орчин 14-т

Хуваалцах