Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ой тохионо

Соён гэгээрүүлэгч, Говийн v ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ой энэ онд тохионо. 2018 оны долоодугаар сарын 27, 28, 29-ний өдрүүдэд энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ой тохионо
Говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ой тохионо. Зураг: МҮОНРТ

Соён гэгээрүүлэгч, Говийн v ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ой энэ онд тохионо. 2018 оны долоодугаар сарын 27, 28, 29-ний өдрүүдэд энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Ойн хүрээнд "1000 даамчдын олон хотын нээлттэй тэмцээн", "Равжаа судлал" олон улсын эрдэм шинжилгээний хурал, яруу найргийн наадам, сумдын урлаг соёлын "Алтан микрофон" наадам, "Үлэмжийн чанар" олон улсын дуучдын уралдаан, "Равжаа хутагтыг хэн сайн мэдэх вэ?" зохион бичлэгийн уралдаан, "Ноён хутагтын жимээр" явган аялал, "Саран Хөхөө" театрын өдөрлөгийг зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаж байна.

Мөн бүтээн байгуулалтын хүрээнд “Саран хөхөө театрын засвар, гадна талбай, хөгжим, тоног төхөөрөмжийн шинэчлэл, Музей, сургалт судалгааны төв, Ноён хутагт Данзанравжаагийн музей засвар, Хамарын хийд орчимд Хилэнцтэй хөшөөний тохижилт, Ханбаянзүрх хайрханы сүмийн засвар, баяр наадмын цэнгэлдэх хүрээлэнгийн шинэчлэл засварын ажлуудыг эхлүүлсэн бөгөөд ойн баяр наадмын өмнө бүтээн байгуулалтын ажлуудыг дуусгахаар ажиллаж байна.

Хуваалцах