Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Говьсүмбэр аймагт “Цодгор хүү-2018” тэмцээн боллоо

Тэмцээнд 80 хүүхэд оролцож, дөрвөн насны ангилал эрэгтэй, эмэгтэй төрөлд тус бүрт эхний гурван байрыг шалгаруулав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говьсүмбэр аймагт “Цодгор хүү-2018” тэмцээн боллоо
Говьсүмбэр аймагт “Цодгор хүү-2018” тэмцээн боллоо. Зураг: МҮОНРТ

Хүүхэд багачуудын дунд шатрын спортыг сурталчилан дэлгэрүүлэх, авьяас билгийг нээн хөгжүүлэх, ирээдүйн мастеруудыг бэлтгэх зорилгоор Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн шатрын холбоо хамтран аймгийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах “Цодгор хүү-2018” тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд 80 хүүхэд оролцож, дөрвөн насны ангилал эрэгтэй, эмэгтэй төрөлд тус бүрт эхний гурван байрыг шалгаруулав.

Үүнээс нэгдүгээр байранд шалгарсныг нь улсын аварга, шатрын спортын мастер, Монголын хүүхдийн ордны багш Н.Төрбат агсны нэрэмжит өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах "Цодгор хүү-2018” тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

Аймгийн "Цодгор хүү-2018” тэмцээний эрэгтэй төрөлд Б.Энхбүрэн, эмэгтэй төрөлд Ж.Нандинцэцэг, 6-7 насны эрэгтэй төрөлд Х.Дөлгөөн, эмэгтэй төрөлд М.Маргад, 8-9 насны эрэгтэй төрөлд Х.Элбэгбаяр, эмэгтэй төрөлд Б.Мөнхгэрэл, 10-11 насны эрэгтэй төрөлд Н.Эрхэмбаяр, эмэгтэй төрөлд Б.Цовоо нар тэргүүлэв.

Тэмцээнд оролцож шагналт байр эзэлсэн 24 хүүхдэд “Гэзэгт” ЗБН, Говьсүмбэр аймаг дахь “Мобиком”-ын салбараас гарын бэлэг гардуулсан юм.

Хуваалцах