Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Говьсүмбэрт хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн 18 хоногоор нөөцлөгджээ

Хүнсний аюулгүй байдлын шаардлагыг ханган өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 73 өрхөд мах, 695 өрхөд хүнсний бүтээгдэхүүнийг хүргэлтээр хүргээд буй.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говьсүмбэрт хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн 18 хоногоор нөөцлөгджээ
Говьсүмбэрт хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн 18 хоногоор нөөцлөгджээ. Зураг: МҮОНРТ

Говьсүмбэр аймгийн хэмжээнд хүнсний гол нэрийн 12 төрлийн бараа бүтээгдэхүүний 18 хоногийн нөөц бүрджээ.

Тэг зогсолт хийсэнтэй холбоотойгоор иргэдэд хүнс, бараа бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээг 21 аж ахуй нэгж байгууллагын 73 ажилтан шинжилгээнд хамрагдаж халдвар, хамгаалалтын дэглэмийн дор 24 ажилтан хүргэлтийн ажлыг хийж байна.

Хүнсний аюулгүй байдлын шаардлагыг ханган өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 73 өрхөд мах, 695 өрхөд хүнсний бүтээгдэхүүнийг хүргэлтээр хүргээд буй.

Мөн аж ахуй нэгж байгууллагууд хамтран зорилтот бүлгийн 150 өрхөд хүнсний дэмжлэг үзүүлэх гэнэ.

Түүнчлэн тус аймгийн Улаан загалмай нийгэмлэгээс 100 өрхөд тус бүр 30 мянган төгрөгийн хүнсний тусламж үзүүллээ.

Хуваалцах