Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Гранд Экспо 2014” Үндэсний Бизнес Фестивалийн санал асуулга эхэллээ

Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн 2008 оноос бизнесийн салбарын шилдгүүдийн нэгдсэн чуулган “Гранд Экспо” төслийг санаачлан хэрэгжүүлж ирсэн билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гранд Экспо 2014” Үндэсний Бизнес Фестивалийн санал асуулга эхэллээ
“Гранд Экспо 2014” Үндэсний Бизнес Фестивалийн санал асуулга эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн 2008 оноос бизнесийн салбарын шилдгүүдийн нэгдсэн чуулган “Гранд Экспо” төслийг санаачлан хэрэгжүүлж ирсэн билээ. Бизнесийн салбар бүрт амжилт гарган ажиллаж байгаа шилдэг аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн санал асуулга, мэргэжлийн экспертүүдийн дүгнэлтээр шалгаруулан орон даяар бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр зарлан сурталчилдгаараа төслийн давуу тал оршдог байна.

Энэ жил дөрөв дэх удаагаа зохиогдож буй “Гранд экспо” наадмын нэр хүнд нийгэмд өсч, бизнес эрхлэгч, хэрэглэгчдэд улам бүр хүрч буй нь онлайн санал асуулгад хамрагдагсдын тоогоор илэрхийлэгддэг. Тэгвэл Монголын бизнесийн салбарын грандуудыг тодруулах санал асуулга 4-р сарын 15-наас эхэлсэн байна. Хэрэглэгч та “Grand Expo 2014” төслийн хамтран зохион байгуулагч бөгөөд албан ёсны Цахим хуудас www.zone.mn сайтад зочилж дэмжиж байгаа компаниуддаа саналаа өгөөрэй.

Хуваалцах