Грегорио Палтринери 1500 метрийн зайн хошой аварга боллоо
Италийн Грегорио Палтринери 14 минут 35.85 секундын амжилтаар 1500 метрийн зайд тэргүүлсэн байна.
О.
О.Сонинбаяр
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

2017 оны дэлхийн аваргын тэмцээний эрэгтэйчүүдийн 1500 метрийн зайн уралдаанд Риогийн олимпийн наадам болон 2015 оны дэлхийн аваргын тэмцээний энэ зайн аварга Италийн Грегорио Палтринери 14 минут 35.85 секундын амжилтаар тэргүүлсэн байна. Палтринери өмнө нь 800 метрийн зайд мөн хүрэл медаль хүртээд байсан юм. Энэ зайн уралдааны 2-р байрт Украйны сэлэгч Михайло Романчук, 3-р байрт Австралийн Мэк Хортон нар шалгарсан байна.
Хуваалцах


















