Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Гренландын аюулгүй байдлын шинэ хэлэлцээрт гурван тал гарын үсэг зурна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гренландын аюулгүй байдлын шинэ хэлэлцээрт гурван тал гарын үсэг зурна
Гренландын аюулгүй байдлын шинэ хэлэлцээрт гурван тал гарын үсэг зурна. Зураг: МҮОНРТ

Дани, Гренланд, АНУ Арктикийн бүс нутгийн аюулгүй байдлын талаар шинэ хэлэлцээр байгуулахаар болжээ. Талууд уг баримт бичигт есдүгээр сарын 22-нд Нью-Йорк хотод болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна.

Данийн Гадаад хэргийн сайд Ларс Лөкке Расмуссен хэлэхдээ, шинэ тохиролцоогоор Арктикийн аюулгүй байдлыг зөвхөн Дани, АНУ хоёр хариуцах бус, НАТО илүү өргөн хүрээнд оролцох нөхцөл бүрдэнэ гэжээ. НАТО ч уг хэлэлцээрийг бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх алхам гэж үнэлжээ.

Reuters-ийн мэдээлснээр хэлэлцээр АНУ-д Гренланд дахь цэргийн оролцоогоо өргөжүүлэх боломж олгох төлөвтэй байна. АНУ одоогоор Гренландад Питуффик сансрын баазыг ашигладаг бөгөөд цаашид Нарсарсуак болон Местерсвиг гэсэн хоёр байршлыг нэмэлтээр ашиглах боломжтой болох аж.

Хэлэлцээрийн бүрэн эх одоогоор нийтлэгдээгүй бөгөөд 1951 оны Дани-АНУ-ын батлан хамгаалахын гэрээнд өөрчлөлт оруулах эсэх нь тодорхойгүй байна. Дани болон Гренландын тал шинэ тохиролцоо нь Гренландын бүрэн эрх, өөртөө засах байдлыг хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.

Гарын үсэг зурах ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен, Гренландын Ерөнхий сайд Йенс-Фредерик Нильсен нар оролцохоор төлөвлөжээ.

Хуваалцах