Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гуч гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр Хөх хотыг зорилоо

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны анхдугаар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравнэгдүгээр сарын 21-26-нд Польшийн Быдгощ хотод болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гуч гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр Хөх хотыг зорилоо
Гуч гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр Хөх хотыг зорилоо. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны анхдугаар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравнэгдүгээр сарын 21-26-нд Польшийн Быдгощ хотод болно. Дэлхийн аваргад оролцох баг тамирчдаа энэ сарын дундуур Сүхбаатар хотод болсон олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Оюунболд агсны нэрэмжит сорилт тэмцээнээс сонгосон байна.

Тэгвэл үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Бямбажавын Баттулга, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Буянжавын Батзориг нарын удирдлага дор Монголын U-23 насны шигшээ багийн 30 гаруй тамирчин өнөөдөр БНХАУ-ын Хөх хотыг зорив.

Манай залуус Монголын чөлөөт бөхийн хамтын ажиллагааны хүрээнд ӨМӨЗО-ны бөхчүүдтэй 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийх юм байна.

Хуваалцах