Гудамжны шилдэг бүжигчин таван сая төгрөг гардана
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд гудамжны бүжгийн аварга шалгаруулах “UB dance” фестивалийг Нийслэлийн соёл урлагийн газар, “Улаанбаатар” чуулгатай хамтран хоёр дахь жилдээ энэ сарын 19-нд Чингисийн талбайд болно.
Мэдээллийн алба

Өнгөрсөн жилийн хувьд Монгол Улсынхаа хүрээнд зохион байгуулсан бол энэ удаа олон улсын хэмжээнд болгон өргөжүүлнэ. Тодруулбал Өвөрмонголын Хөх хот, Шинжаан, ОХУ-ын Буриад, Тува улсын хамтлаг оролцох аж. Тэмцээнийг Монгол, БНСУ, Японы шүүгч тунгаана.
Өнгөрсөн жил шилдэг гудамжны бүжигчинг 13 сая төгрөгөөр шагнаж байсан бол энэ жил таван сая болгожээ. Фестивальд бүх насныхан оролцох боломжтой бөгөөд хамгийн гол нь рэп, хип хоп, брэк, електро, гудамжны бүжиг зэрэг төрлөөр өрсөлдөх юм.