Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гүйлтийн тамирчид БНХАУ-ыг зорилоо

Манай тамирчид уг марафонд 24 цагийн тэмцээнд оролцож туршалаг судлах, Монгол Улсын рекорд амжилтуудыг шинэчлэх зорилго тавиад байгаа гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гүйлтийн тамирчид БНХАУ-ыг зорилоо
Гүйлтийн тамирчид БНХАУ-ыг зорилоо. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Фошан хотод энэ сарын 4-5-нд зохиогдох “Xiqiao Mountain international Ultra Marathon-2017” 24 цагийн “А” зэрэглэлийн олон улсын тэмцээнд оролцох манай улсын тамирчид өчигдөр эх орноосоо мордлоо.

Багийн бүрэлдэхүүнд Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны нарийн бичгийн дарга, дасгалжуулагч С.Өнөрбаяр, шигшээ багийн тамирчид болох П.Отгонбаатар, З.Нина нар болон Булган аймгийн тамирчин Ч.Наранцацрал, “Аварга” дээд сургуулийн тамирчин Ж.Батцоож нар багтаж байгаа юм.

Манай тамирчид уг марафонд 24 цагийн тэмцээнд оролцож туршалаг судлах, Монгол Улсын рекорд амжилтуудыг шинэчлэх зорилго тавиад байгаа гэнэ.

Хуваалцах