Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гүйлтийн цаначид Финландын хотуудад болж буй тэмцээнд оролцсоор байна

Хамгийн сүүлд Рука хотод болсон тэмцээнээс эмэгтэйчүүдийн таван км зайн уралдаанд Ч.Отгонцэцэг 35 тамирчнаас 11 дүгээр байрт орсон бол А.Энхтуул 23, Э.Ариунтунгалаг 28 дугаар байрыг эзэлжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гүйлтийн цаначид Финландын хотуудад болж буй тэмцээнд оролцсоор байна
Гүйлтийн цаначид Финландын хотуудад болж буй тэмцээнд оролцсоор байна. Зураг: МҮОНРТ

2017-2018 оны олон улсын тэмцээний нээлтийг гүйлтийн цаначид эхлүүлсэн бөгөөд манай улсын Үндэсний шигшээ багийн тамирчид Финландын хотуудад болж буй цуврал тэмцээнд оролцсоор байна.

Хамгийн сүүлд Рука хотод болсон тэмцээнээс эмэгтэйчүүдийн таван км зайн уралдаанд Ч.Отгонцэцэг 35 тамирчнаас 11 дүгээр байрт орсон бол А.Энхтуул 23, Э.Ариунтунгалаг 28 дугаар байрыг эзэлжээ.

Эрчүүдээс 10 км зайн уралдаанд Б.Ачбадрах 41 тамирчнаас 23 дугаар байранд орж 108.83 оноог авсан бол С.Дүүрэнбаяр 33 дугаар байранд орж, чансааны оноогоо ахиулсан байна. Гүйлтийн цанын үндэсний шигшээ багийн тамирчид ирэх амралтын өдрүүдэд сүүлийн тэмцээндээ оролцож, энэ сарын 20-д эх орондоо ирэх юм.

'Пёнчан-2018' өвлийн олимпийн наадамд оролцох цаначдын нэрс ирэх оны нэгдүгээр сарын 22-д эцсийн байдлаар гарна.

Манай улсаас олимпийн эрхийг 2-3 тамирчин авах магадлал байгаа хэмээн дасгалжуулагчид нь хэлж байна.

Хуваалцах