Гуравдугаар сарын 25-26-нд шилжих шөнө зуны цагийн хуваарьт шилжинэ
Монгол Улсын Засгийн газрын 82 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 3 дугаар сарын сүүлийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн 9 дүгээр сарын сүүлийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газрын 82 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 3 дугаар сарын сүүлийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн 9 дүгээр сарын сүүлийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон.
Энэ жилийн хувьд гуравдугаар сарын 25-26-нд шилжих шөнийн 02:00 цагаас, есдүгээр сарын 23-24-нд шилжих шөнийн 00:00 цаг хүртэлх хугацаанд нэг цагаар урагшлуулан зуны цагийн тоололд шилжинэ.



















