Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гүрж 104:91 Израйль

Гүрж, Израйлийн шигшээ багуудын тоглолт энэ өдөр тун өрсөлдөөнтэй болж, үндсэн цагт 89:89-ийн харьцаатай тэнцсэн байна.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гүрж 104:91 Израйль
Гүрж 104:91 Израйль. Зураг: МҮОНРТ

2017 оны ЕАШТ-ий "В" хэсгийн эхний 3 тоглолтын дараах байдлаар адил 1 хожилтой байсан Гүрж, Израйлийн шигшээ багуудын тоглолт энэ өдөр тун өрсөлдөөнтэй болж, үндсэн цагт 89:89-ийн харьцаатай тэнцсэн байна. Нэмэлт үеийн тоглолтод Гүржийн баг бүх талаараа илүүж байж, 104:91-ийн харьцаатай хожжээ. Гүржийн багаас Торнике Шенгелия 25 оноо, 19 удаа самбараас бөмбөг авсан үзүүлэлтээр багаа тэргүүж, Заза Пачулия, Майкл Диксон, Дуда Санадзе, Манучар Маркоишвили нар тус бүр 10-с дээш оноо аван сайн тоглолтоо үзүүлжээ. Израйлийн багас Галь Мекель 23 оноо, Ричард Хауэлл 19 оноо, Омри Каспи 16 оноо авчээ. Гүржийн баг одоогоор В хэсгийн 3-р байрт бичигдэж байгаа бол Израйльчууд хэсгийнхээ 5-р байрт бичигдсэн хэвээр байна.

Хуваалцах