"Гүрү дожо" клубийн тамирчин Х.Маралмаа алтан медаль хүртлээ
Тэрбээр Казахстанд нийт дөрвөн барилдаан хийсэн бөгөөд Узбекистаны Фотима Мусаева, Кыргызстаны Азима Конокбаева, Узбекистаны Динора Эгамберганова, Казахстаны Жибек Жаиссангбайг тус тус ялж түрүүлжээ.
Мэдээллийн алба

Казахстаны Алматы хотод болж буй жүдо бөхийн өсвөр үеийн Азийн цомын тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд "Гүрү дожо" клубийн тамирчин Хүрэлчулууны Маралмаа алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв.
Тэрбээр Казахстанд нийт дөрвөн барилдаан хийсэн бөгөөд Узбекистаны Фотима Мусаева, Кыргызстаны Азима Конокбаева, Узбекистаны Динора Эгамберганова, Казахстаны Жибек Жаиссангбайг тус тус ялж түрүүлжээ.
+70кг жинд “Цагаанбаатар акедами”-ийн тамирчин Батбаярын Алимцэцэг шагналт тавдугаар байрт орсон амжилттайгаар өсвөрийн баг тамирчид маань тэмцээнээ өндөрлүүлж байна.
Ийнхүү найман орны баг өрсөлдсөн тус тэмцээнд Монголын жүдочид хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай, багаараа гуравдугаар байрт оров.


















