Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

"Гурван бүдүүн" хамтлагийн "Хязгаар үгүй" тоглолт өнөөдөр болно

Тэд уг тоглолтдоо 14 жилийн хугацаанд дуулсан дуунуудаасаа түүвэрлэж фэнүүдийнхээ сонсох дуртай, хит болсон уран бүтээлүүдээсээ сонгон дуулах аж. Мөн хамтлагийн гишүүдийн соло дуунууд дуулагдана.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Гурван бүдүүн" хамтлагийн  "Хязгаар үгүй"  тоглолт өнөөдөр болно
"Гурван бүдүүн" хамтлагийн "Хязгаар үгүй" тоглолт өнөөдөр болно. Зураг: МҮОНРТ

Монголын хөгжмийн ертөнцөд 14 жил тасралтгүй уран бүтээлээ гаргаж аав ээж, эх орон, хайр дурлал магтан дуулдаг "Гурван бүдүүн" хамтлагийн "Хязгаар үгүй" тоглолт өнөөдөр “Ulaanbaatar Palace”-ийн концертын их танхимд болно.

Тэд уг тоглолтдоо 14 жилийн хугацаанд дуулсан дуунуудаасаа түүвэрлэж фэнүүдийнхээ сонсох дуртай, хит болсон уран бүтээлүүдээсээ сонгон дуулах аж. Мөн хамтлагийн гишүүдийн соло дуунууд дуулагдана.

Тодруулбал “Чамайг хүлээе” , “Цуг алхъя”, “Цас”, “Гучин наймтай аав” гэх мэт тухайн үедээ хит болж байсан билээ.

Монголын хамгийн их клиптэй дуутай хамтлагуудын нэгд зүй ёсоор ордог тус хамтлаг дээрх тоглолтоо амьд хөгжмийн “UPO”, бүжгийн “Sundance” хамтлагтай хамтарч дуулах гэнэ.

Хуваалцах