Гурван онооны шидэлтийн УАШТ нөгөөдөр болно
Шилдэг тамирчид эхнээсээ үзэгч дэмжигчдийнхээ итгэл, өгсөн саналыг харгалзан үзэж урилгийг хүлээн авч байгаа юм.
Мэдээллийн алба

Гурван онооны шидэлтийн УАШТ-ийг энэ сарын 14-нд буюу нөгөөдөр зохион байгуулна. Үүнд оролцох мэргэжлийн 21 тамирчны нэр тодроод байгаа бөгөөд тамирчдад МСБХ-ны зүгээс урилга тарааж буй.
Шилдэг тамирчид эхнээсээ үзэгч дэмжигчдийнхээ итгэл, өгсөн саналыг харгалзан үзэж урилгийг хүлээн авч байгаа юм.
Харин сонирхогчдын шидэлтийн тэмцээний бүртгэл явагдсаар байгаа бөгөөд 94515494 дугаар холбогдон бүртгүүлэх боломжтой аж.
Мөн сонирхогчдын ангилалын эхний шат маргааш болох бөгөөд тухайн өдрөө бүртгүүлээд оролцох боломжтой юм.


















