Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гурван “Цэцэг” хүрэл медалийн төлөө хүч үзэж байна

Харин эрчүүд медалийн төлөө шалгарч чадсангүй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гурван “Цэцэг” хүрэл медалийн төлөө хүч үзэж байна
Гурван “Цэцэг” хүрэл медалийн төлөө хүч үзэж байна. Зураг: МҮОНРТ

Азийн наадмын дэвжээнд өнөөдөр өрсөлдсөн Монгол жүдочдоос ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин М.Уранцэцэг, олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг, 22 настай Г.Ганцэцэг нар хүрэл медалийн төлөө барилдахаар болов.

Харин эрчүүд медалийн төлөө шалгарч чадсангүй. ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин, оюутны дэлхийн универсиад наадмын аварга, С.Ням-Очир гавьяатын багш Баттогтохын хүү Эрхэмбаяр нар ялагдан, тэмцээнээ дуусгасан юм.

Хуваалцах