Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Happy Birthday to you" дууны төлбөрийн асуудал шийдэгдлээ

Дэлхий даяар түгэн дэлгэрсэн “Happy Birthday to you” дууг 1893 онд Кентакийн эгч дүүс болох Пэтти Хилл, Милдред Хилл нар зохиосон бөгөөд 1988 онд “Ворнер Чаппел Мюзик” компани

Д.
Д.Нямгэрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Happy Birthday to you" дууны төлбөрийн асуудал шийдэгдлээ
"Happy Birthday to you" дууны төлбөрийн асуудал шийдэгдлээ. Зураг: МҮОНРТ

Дэлхий даяар түгэн дэлгэрсэн “Happy Birthday to you” дууг 1893 онд Кентакийн эгч дүүс болох Пэтти Хилл, Милдред Хилл нар зохиосон бөгөөд 1988 онд “Ворнер Чаппел Мюзик” компани дууны зохиогчийн эрхийг худалдан авсан ажээ. Тиймээс төрсөн өдрийн дууг кино, бичлэг зэрэг уран бүтээлдээ ашигласан тохиолдолд зохиогчийн эрхийн төлбөрийг “Ворнер Чаппел” компанид төлдөг бөгөөд тус компани жилдээ төрсөн өдрийн дуунаас хоёр сая америк долларын ашиг олдог байсан байна.

Харин энэ оны эхээр АНУ-ын хэсэг уран бүтээлч “Ворнер Чаппел” компанийг төрсөн өдрийн дууг хууль бусаар ашиглаж, төлбөр авсан хэргээр буруутгаж, шүүхэд зарга үүсгэжээ. Жил тойрон үргэлжилсэн шүүх хурал өчигдөр өндөрлөсөн бөгөөд шүүхээс “Ворнер Чаппел” компанийг төрсөн өдрийн дууны зохиогчийн эрхийг бүрэн эзэмшдэггүй, зөвхөн тодорхой нэг хэсгийн найруулгыг эзэмшдэг гэж үзсэн байна.

Тиймээс тус компани нэхэмжлэл гаргасан уран бүтээлчдийн хохирлыг барагдуулах үүрэг хүлээжээ. Гэхдээ нөхөн төлбөрийн үнэ, нөхцөл зэргийг олон нийтэд ил зарлаагүй байна. "Ворнер Чаппел" компанийн зүгээс шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй байгаа боловч асуудал нэг тийш шийдэгдсэнд таатай байна гэж мэдэгджээ.

Хуваалцах