Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Homo Deus: Маргаашийн товч түүх” бүтээл монгол хэлээр хэвлэгдлээ

эл ботид хүн төрөлхтний ирээдүйнхээ тухай төдийлөн, бодож сэтгэдэггүй, итгэхэд бэрх зоригтой таамаглалуудыг дэвшүүлж, нотлох баримтуудыг ч дэлгэжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Homo Deus: Маргаашийн товч түүх” бүтээл монгол хэлээр хэвлэгдлээ
“Homo Deus: Маргаашийн товч түүх” бүтээл монгол хэлээр хэвлэгдлээ. Зураг: МҮОНРТ

Иерусалимын Хебрю их сургуулийн профессор Юваль Ной Харарийн "Сапиенс: Хүн төрөлхтний товч түүх" номын дараагийн боть болох “Homo Deus: Маргаашийн товч түүх” бүтээл монгол хэлээр хэвлэгджээ.

Юваль Ной Харарийн өмнөх бүтээл “Sapiens: Хүн төрөлхтний товч түүх” ном хүн төрөлхтөн өөрсдийн түүхээ хэрхэн бичих бол гэсэн асуултаар төгсдөг. Харин хэвлэгдсэн даруйдаа олон улсад өндөр борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлж, баримтат бүтээлийн төрөлд ихээхэн шуугиан тарьсан дараагийн бүтээлээрээ профессор Юваль Ной Харари дээрх асуултад хариулав.

Тухайлбал, Хүн төрөлхтний түүхийн сүүлийн хэдэн арван жилд хүний нөхцөл байдалд бодит дэвшлүүд гарч, өлсгөлөн, тахал, дайн байлдааныг цөөлж чадсан. Түүнчлэн хүн төрөлхтөн ер бусын гайхамшигтай ололт нээлтийг хийж байгаа ч тавьсан зорилгодоо эргэлзэж, урьд өмнөхөөсөө ч сэтгэл дундуур байх болжээ. Ухмал завиа далбаат онгоц болгож, улмаар ууран хөдөлгүүрт усан онгоц, сансрын хөлөг бүтээх хүртлээ ахиж дэвшсэн ч хүн төрөлхтөн ирээдүйд хаашаа явж байгаа вэ.

Монсудар хэвлэлийн газар монгол хэлээр хэвлүүлсэн эл ботид хүн төрөлхтний ирээдүйнхээ тухай төдийлөн, бодож сэтгэдэггүй, итгэхэд бэрх зоригтой таамаглалуудыг дэвшүүлж, нотлох баримтуудыг ч дэлгэжээ.

Хуваалцах