Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Horizon Alpinist” клубын тамирчин Б.Ням-Очир цанын төрөлд алтан медаль хүртлээ

Мөн тус төрөлд өрсөлдсөн “UB Hiking Club”-ын гишүүн, тамирчин Д.Отгонхүү 3.51.55 дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарчээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Horizon Alpinist” клубын тамирчин Б.Ням-Очир цанын төрөлд алтан медаль хүртлээ
“Horizon Alpinist” клубын тамирчин Б.Ням-Очир цанын төрөлд алтан медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Уулын экстрим спорт /цана/-ын олон улсын наадам 13 дахь удаагаа Кавказын Эльбрус оргил дээр боллоо.

“Red Fox Elbrus Race-2022” тэмцээний хүрээнд Кавказын хамгийн өндөр оргил бөгөөд тэмцээнд ОХУ, Киргизстан, Монголын 170 гаруй мэргэжлийн болон сонирхогчид оролцжээ.

Дээрх экстрим спорт /цана/-ын тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон “Horizon Alpinist” клубын тамирчин Б.Ням-Очир 3.13.16-гаар барианд орж, цанын төрөлд алтан медаль хүртлээ.

Мөн тус төрөлд өрсөлдсөн “UB Hiking Club”-ын гишүүн, тамирчин Д.Отгонхүү 3.51.55 дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарчээ.

Хуваалцах