“Hummer trophy-2014” замдаа гарчээ
“Mongolian hummer club”-ээс уламжлал болгож жил бүр зохион байгуулах болсон “Hummer trophy-2014” спорт аялал тав дахь удаагийн аялалдаа энэ сарын 14-нд гарлаа.
Мэдээллийн алба

“Mongolian hummer club”-ээс уламжлал болгож жил бүр зохион байгуулах болсон “Hummer trophy-2014” спорт аялал тав дахь удаагийн аялалдаа энэ сарын 14-нд гарлаа.
“Hummer Trophy-2014” аяллын багийнхан Халхын голын дайны ялалтыг байгуулсан түүхт нутгийг зорьж Улаанбаатар хотоос Дорнод - Халхын гол - Буйр нуур - Сүмбэр сум - Нөмрөг - Сүмбэр - Эрдэнэцагаан - Шилийн богд - Талын Агуй - Алтан-Овоо (Дарьганга) - Баруун-Урт - Мөнх Хаан – Хэнтий, Өндөрхаан – Улаанбаатар гэсэн чиглэлээр аялах юм.


















