И-баримтын сугалааны азтанд хүсэлт гаргаснаас хойш 20 хоногийн дотор урамшуулал олгоно
И-баримтын сугалаанд хожсон бол сугалааны азтан сугалааны тохирлыг хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлж, дансны дугаараар хүсэлт гаргаснаас хойш 20 хоногийн дотор олгоно.
Мэдээллийн алба

И-баримтын сугалаанд хожсон бол сугалааны азтан сугалааны тохирлыг хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлж, дансны дугаараар хүсэлт гаргаснаас хойш 20 хоногийн дотор олгоно.
Мөн сугалааны тохирлын урамшууллын хэмжээ нэг сая таван зуун мянган төгрөг буюу түүнээс дээш бол харьяалах татварын албанд биечлэн очиж, сугалааны тасалбар, иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар, хүсэлтийн хамт гаргаж өгөхөөр "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-д заажээ.


















