Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

И.Одончимэг “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагнал хүртжээ

Энэхүү олон улсын анхдугаар кино наадамд оролцож буй "Солиот эх" киноны уран бүтээлчид БНХАУ-ын зах зээлд киногоо гаргах санамж бичигт гарын үсэг зурсан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
И.Одончимэг “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагнал хүртжээ
И.Одончимэг “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагнал хүртжээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Чиндао хотод өнгөрсөн амралтын өдрөөр Шанхайн хамтын ажиллагааны хүрээнд SCO (Shanghai Cooperation Organization) Film Festival болж өндөрлөлөө. Уг фестивальд "Цагаан хадаг", "Солиот эх", "Ээж", "Чингисийн хүүхдүүд" гэсэн дөрвөн киногоор манай улсын уран бүтээлчид оролцов.

Энэхүү олон улсын анхдугаар кино наадамд оролцож буй "Солиот эх" киноны уран бүтээлчид БНХАУ-ын зах зээлд киногоо гаргах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Мөн тус киноны гол дүрд тоглосон Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг Номооны дүрээр “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагнал хүртжээ.

Энэхүү кино наадамд 12 орны 55 кино уран бүтээл зургаан номинацид нэр дэвшсэн байна.

Хуваалцах