И-спортын “Mazaalai” баг “Sharpsshooter Cup Season-1” тэмцээнд үзүүрлэв
тус баг энэ сарын 29-31-нд “Asia Minor Championship - Berlin 2019” тэмцээний Зүүн Азийн хаалттай шалгаруулалтад оролцоно
Мэдээллийн алба

Цахим спортын “Sharpsshooter Cup Season-1” тэмцээн энэ сарын 8-24-ний хооронд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон “Мазаалай” баг хоёрдугаар байрт орж, 50 мянган юанийн мөн шагналын эзэн болжээ. “Мазаалай” багийн хувьд саяхан байгуулагдсан бөгөөд анхныхаа албан ёсны тэмцээнд амжилттай оролцсон байна. “Говийн баавгай” дээрх тэмцээнд учраа найман багаа илт давуу хожсон ч аваргын төлөөх тоглолтод “5Power Gaming” багт хожигдсон байна. Түүнчлэн тус баг энэ сарын 29-31-нд “Asia Minor Championship - Berlin 2019” тэмцээний Зүүн Азийн хаалттай шалгаруулалтад оролцоно.


















