Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

И.Цэлмүүн шатрын өсвөрийн дэлхийн цомоос медаль хүртсэн Монголын анхны тамирчин болов

Гүрж улсын Батуми хотод шатрын 8, 10, 12 насныхны Дэлхийн цомын тэмцээн зургадугаар сарын 22-ноос долоодугаар сарын 2-ны хооронд болов. Дэлхийн шатрын холбооны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан тус тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс 12 хүртэлх насны охидын ангилалд И.Цэлмүүн х

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
И.Цэлмүүн шатрын өсвөрийн дэлхийн цомоос медаль хүртсэн Монголын анхны тамирчин болов
И.Цэлмүүн шатрын өсвөрийн дэлхийн цомоос медаль хүртсэн Монголын анхны тамирчин болов. Зураг: МҮОНРТ

Гүрж улсын Батуми хотод шатрын 8, 10, 12 насныхны Дэлхийн цомын тэмцээн зургадугаар сарын 22-ноос долоодугаар сарын 2-ны хооронд болов. Дэлхийн шатрын холбооны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан тус тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс 12 хүртэлх насны охидын ангилалд И.Цэлмүүн хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр шатрын өсвөрийн Дэлхийн цомоос медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж байгаа бөгөөд тус тэмцээний үеэр зохион байгуулсан шатрын бодлого бодолтын тэмцээнд түрүүлжээ.

Хуваалцах