Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

IBA-ийн ерөнхийлөгчийн зөвлөхөд МБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх өрсөлдөж байна

Уг албан тушаалд 20 гаруй нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
IBA-ийн ерөнхийлөгчийн зөвлөхөд МБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх өрсөлдөж байна
IBA-ийн ерөнхийлөгчийн зөвлөхөд МБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх өрсөлдөж байна. Зураг: МҮОНРТ

Боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ Турк улсын Истанбул хотод үргэлжилж байна. Тус тэмцээнд Монгол Улсаас Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга дасгалжуулагчийн дор 10 тамирчин оролцож байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Мөн IBA буюу Олон улсын боксын холбооны конгресс өнөөдөр эхэллээ. Тус хуралд Монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, гавьяат дасгалжуулагч С.Баясгалан нар оролцож байна. Түүнчлэн Олон улсын боксын холбооны ерөнхийлөгчийн зөвлөхөд МБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх нэр дэвшлээ.

Уг албан тушаалд 20 гаруй нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм.

Хуваалцах