Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Ичгүүргүй хосууд” инээдмийн жүжгээр өвөл цагийн нээлтээ хийлээ

Төв аймгийн “Монгол туургатан” театр өвөл цагийн нээлтээ Оросын алдарт зохиолч Сергей Беловын “Ичгүүргүй хосууд” инээдмийн жүжгээр хийлээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ичгүүргүй хосууд” инээдмийн жүжгээр өвөл цагийн нээлтээ хийлээ
“Ичгүүргүй хосууд” инээдмийн жүжгээр өвөл цагийн нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн “Монгол туургатан” театр өвөл цагийн нээлтээ Оросын алдарт зохиолч Сергей Беловын “Ичгүүргүй хосууд” инээдмийн жүжгээр хийлээ.

1942 онд Зуунмод хотноо 12 хүний бүрэлдэхүүнтэй анхны клуб байгуулагдан, улмаар 1952 онд Соёлын ордон, 1982 онд Хөгжимт драмын театр болон өргөжжээ.

2007 онд БСШУЯ-ны зөвшөөрөл, Аймгийн Засаг даргын захирамжаар “Монгол туургатан” театр нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Театраа сурталчлах, уран бүтээлээ олны хүртээл болгох зорилгоор өнгөрсөн жилээс эхлэн аялан тоглолт хийж байна гэж Төв аймгийн “Монгол туургатан” театрын дарга н.Мөнхбат ярилаа.

Хуваалцах