Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ичиножёо А.Ичинноров анхны түрүүгээ хүртлээ

Ичиножёо Нагоя башёгийн сүүлийн өдөр буюу 600 дахь барилдаандаа маэгаширагийн 3-аас барилдсан Үраг давснаар 12:3-аар Нагоя башёг тэргүүлж, эзэн хааны цомын эзэн болов.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ичиножёо А.Ичинноров анхны түрүүгээ хүртлээ
Ичиножёо А.Ичинноров анхны түрүүгээ хүртлээ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сумогийн Нагоя башёд Ичиножёо А.Ичинноров анх удаа түрүүллээ. Тэрбээр энэ сарын тэмцээнд маэгашира чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэн барилдсан юм. Өнгөрсөн нэгдүгээр сард комүсүби цолноосоо бууж байсан Ичиножёо ийн мэргэжлийн сүмо бөхөд хөл тавьснаасаа хойш найман жилийн дараа 29 насандаа макүүчид анхны түрүүгээ хүртсэн нь энэ юм.

Ичиножёо Нагоя башёгийн сүүлийн өдөр буюу 600 дахь барилдаандаа маэгаширагийн 3-аас барилдсан Үраг давснаар 12:3-аар Нагоя башёг тэргүүлж, эзэн хааны цомын эзэн болов.

Ийнхүү Монголчуудын хувьд макүүчид найм дахь бөх (Түүнээс өмнө Асашёорюү, Хакүхо, Харүмафүжи, Кёкүтэнхо, Какирюү, Тэрүнофүжи, Тамаваши түрүүлж байв). Харин А.Ичинноров 95 дахь түрүүг хүртлээ. Мөн Монгол бөхчүүдийн хувьд Нагоя башёд 18 дахиа түрүүллээ.

Хуваалцах