Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ичиножёо А.Ичинноров өнөөдөр Сүмогийн холбоонд зодог тайлах өргөдлөө өгнө

Ичиножёо өнгөрсөн Хаврын тэмцээнд 14 давж, жюүрёод түрүүлсэн. Ирэх тэмцээнд дээд зиндаанд барилдахаар банцүкэ ахиулаад байсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ичиножёо А.Ичинноров өнөөдөр Сүмогийн холбоонд зодог тайлах өргөдлөө өгнө
Ичиножёо А.Ичинноров өнөөдөр Сүмогийн холбоонд зодог тайлах өргөдлөө өгнө. Зураг: МҮОНРТ

Монголын сүмоч, “Үлэмж биет” Ичиножёо А.Ичинноров гэнэт зодог тайлах болсон мэдээ Зуны тэмцээний өмнө гарч, сүмо сонирхогчдыг шоконд орууллаа. Манай бөх өнөөдөр Сүмогийн холбоонд зодог тайлах өргөдлөө өгөх гэнэ.

Ичиножёо өнгөрсөн Хаврын тэмцээнд 14 давж, жюүрёод түрүүлсэн. Ирэх тэмцээнд дээд зиндаанд барилдахаар банцүкэ ахиулаад байсан юм.

Яагаад Ичиножёо зодог тайлах болов. Албан ёсны эх сурвалжаас үзвэл нурууны архаг өвчний улмаас барилдах боломжгүй болсон гэнэ. Тэгвэл эмнэлэгт хэвтээд эмчлүүлж байгаад буцаад барилдаж болно. Ямар ч гэсэн түүнийг ийм гэнэт зодог тайлахад хүргэсэн өөр шалтгаан байгаа нь ойлгомжтой. Өнгөрсөн жилээс ояката багштайгаа тааруу харилцаатай, багшийнхаа эхнэрт гар хүрсэн гэх зэрэг мэдээлэл хэвлэлээр гарч байсан. Энэ жил Ичиножёог хөл хорионы үед дэглэм зөрчсөн хэргээр барилдах эрхийг нь хасаж, шийтгэсэн билээ.

Ичиножёо Японы иргэншил авсан ч оякатагийн лиценз байхгүй тул Сүмо бөхийн холбоонд үлдэхгүй.

Өдгөө 30 настай түүний хувьд нийт 55 башёд барилдахдаа 408 удаа давж, 328 удаа өвдөг шороодсон бөгөөд дээд зиндаанд нэг, жюүрёд хоёр удаа түрүүлж, тусгай шагнал зургаан удаа хүртсэн юм.

Хуваалцах