Ичиножёо А.Ичинноровт унах эрх байхгүй
Тамаваши Б.Мөнх-Оргил комүсүби Каисэйгээр зургаа дахь даваагаа авсан бол Чиёомёома Г.Мөнхсайхан тав, Таканинова А.Баасандорж дөрвөн даваатай болсон байна. Харин Араваши Э.Дөлгөөн арван өдрийн барилдаанаас нэг л даваа авсан хэвээр башёг үргэлжлүүлсээр.
Мэдээллийн алба

Японы мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башё өндөрлөхөд таван өдрийн барилдаан үлдлээ.
Өчигдөрийн 10 дахь барилдаанд Ичиножёо А.Ичинноров озэки Точиношинд ялагдсанаар гурван даваатай үлдлээ. Тэрбээр үлдсэн өдрүүдийн барилдаанд нэг л унавал тавин хувийн амжилтаа үзүүлэх боломжгүй болох юм.
Тамаваши Б.Мөнх-Оргил комүсүби Каисэйгээр зургаа дахь даваагаа авсан бол Чиёомёома Г.Мөнхсайхан тав, Таканинова А.Баасандорж дөрвөн даваатай болсон байна. Харин Араваши Э.Дөлгөөн арван өдрийн барилдаанаас нэг л даваа авсан хэвээр башёг үргэлжлүүлсээр.
Кюүшюү башёг комүсүби Такакэйшёо есөн даваа, нэг унаатай тэргүүлж байгаа бол озэки Такаясү нарын дөрвөн бөх найман даваатай удаалж байна.


















