Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Идэр залуу 7 хүчтэн Улсын начин цолын болзол хангаад байна

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Хүчит бөхийн барилдааны тавын даваанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Идэр залуу 7 хүчтэн Улсын начин цолын болзол хангаад байна
Идэр залуу 7 хүчтэн Улсын начин цолын болзол хангаад байна. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Хүчит бөхийн барилдааны тавын даваанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн арслан Н.Золбоо Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын харцага Б.Бат-Өлзийгээр тав давж, Улсын начин цолын болзол хангаж байна.

Одоогоор,

- Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, аймгийн арслан Б.Батжаргал

- Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, аймгийн арслан Ш.Дарханбат

- Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, цэргийн арслан Д.Цэрэнтогтох

- Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, аймгийн арслан Д.Амаржаргал

- Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар

- Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, аймгийн арслан Б.Даваа-Очир

- Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн арслан Н.Золбоо нар Үндэсний их баяр наадамдаа тав давж, Улсын начин цолын болзолыг хангаад байна.

Хуваалцах