“IGEO2026” олон улсын Газарзүйн 22 дугаар олимпиад эхэллээ
Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо зохион байгуулагдах Олон улсын газарзүйн 22 дугаар олимпиад (IGEO2026) 2026 оны 8 дугаар сарын 11–17-ны өдрүүдэд болно.
Мэдээллийн алба

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо зохион байгуулагдах Олон улсын газарзүйн 22 дугаар олимпиад (IGEO2026) 2026 оны 8 дугаар сарын 11–17-ны өдрүүдэд болно.
Монгол Улсыг төлөөлөн:
Норовсүрэнгийн Нараа – Шинэ-Эрин сургууль
Аянбекийн Амина – Гёте сургууль
Баясгалангийн Намуухан – Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль
Тэмүүлэнгийн Мичид – Хобби сургууль нар оролцоно.
Олимпиадын даалгавар нь бичгийн шалгалт, мультимедиа сорил, хээрийн дадлага ажил гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ.
Манай сурагчид газарзүйн мэдлэгээ ашиглан бодит орон зайн асуудлыг шинжлэх, газарзүйн мэдээллийг тайлбарлах, нотолгоонд тулгуурлан дүгнэлт гаргах, шийдэл боловсруулах чадвараараа 50 орны 180 гаруй сурагчтай өрсөлдөнө.


















