Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Игор Акинфеев Испаничуудыг нутаг буцаалаа

Эхний хагас 1-1 харьцаатай өндөрлөснөөс хойш гоол оролгүй явсаар тоглолтын үндсэн цаг тэнцээгээр өндөрлөлөө.

MS
MNB Sport

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Игор Акинфеев Испаничуудыг нутаг буцаалаа
Игор Акинфеев Испаничуудыг нутаг буцаалаа. Зураг: МҮОНРТ

Эхний хагас 1-1 харьцаатай өндөрлөснөөс хойш гоол оролгүй явсаар тоглолтын үндсэн цаг тэнцээгээр өндөрлөлөө. Нэмэлт цагийн 30 минутанд Испаний баг хэд хэдэн аюултай цохилт хийсэн ч Оросын багийн ахлагч Игор Акинфеев хаалгаа найдвартай манаж чадсан.

Ингээд 2 багийн тоглолтын хувь заяаг торгуулийн цохилтоор шийдэхээр болоход Игор Акинфеев Испанийн шигшээ багийн цохисон 5 бөмбөгний хоёрыг нь хааж, 4-3 харьцаатай Испанийг буулгаж авлаа. Хасагдах шатны тоглолт эхлээд гурван тоглолтын дараа Аваргын титэмд нэр яригдаж байсан дэлхийн аварга, элит 3 баг хасагдаж, нутаг буцсан нь энэ удаагийн ДАШТ-ийн хэн ч төсөөлөөгүй үр дүн байлаа.

Хуваалцах