Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Их аварга Д.Бямбадорж зарим эмнэлэгт тэргэнцэр болон түргэний машин гардууллаа

Тэрбээр Монголын олон эмнэлгүүдэд тусламж дэмжлэг үзүүлж, хүүхдийн эрүүл мэндийн төлөө олон ажил зохион байгуулсаар байгаа юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их аварга Д.Бямбадорж зарим эмнэлэгт тэргэнцэр болон түргэний машин гардууллаа
Их аварга Д.Бямбадорж зарим эмнэлэгт тэргэнцэр болон түргэний машин гардууллаа. Зураг: МҮОНРТ

"Зүрх хамгаалах төсөл" ТББ-ын баг "Шинэ Монгол Харүмафүжи" сургуультай хамтран зарим эмнэлэгт шаардлагатай тэргэнцэр болон түргэний машин гардууллаа. "Зүрх хамгаалах төсөл" ТББ өмнө нь Харүмафүжи аваргатай энэ ажлыг олон удаа хийсээр ирсэн юм байна.

Энэ удаад Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт түргэний машин, Нэгдүгээр төрөх эмнэлэг, Хан уул дүүргийн эмнэлэг, Эх нялхас зэрэг эмнэлгүүдэд тэргэнцэр хүлээлгэн өглөө.
Д.Бямбадорж 2008 оноос зүрх судасны эмгэгтэй хүүхдүүдэд тусалдаг Япон Улсын “Heart saving project” ТББ-д мөнгөн тусламж үзүүлж иржээ.

Тэрбээр Монголын олон эмнэлгүүдэд тусламж дэмжлэг үзүүлж, хүүхдийн эрүүл мэндийн төлөө олон ажил зохион байгуулсаар байгаа юм.

Их Аваргын энэрэнгүй үйлс Монголын олон мянган хүүхдэд ивээлээ хайрлах болтугай.

Хуваалцах