Их аварга М.Даваажаргал башёг тэргүүлж байна
Монголын бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил, Араваши Э.Дөлгөөн, Ичиножёо А.Ичинноров нар долоон даваа, гурван унаатай башёг үргэлжлүүлж буй.
Мэдээллийн алба

Японы мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын Кюүшюү башё өндөрлөхөд таван өдөр үлдлээ.
Фүкүка хотноо болж буй тус башёгийн дээд зиндааг их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүлж байна.
Түүний араас найман даваатай ганц бөх байгаа нь Хокүтофүжи юм.
Монголын бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил, Араваши Э.Дөлгөөн, Ичиножёо А.Ичинноров нар долоон даваа, гурван унаатай башёг үргэлжлүүлж буй.
Кюүшюү башёг аварга Харүмафүжи Д.Бямбадорж, Кисэносато болон сэкивакэ Тэрүнофүжи нар өнжөөд байгаа.
Энэ оны сүүлийн Кюүшюү башё ирэх ням гарагт өндөрлөнө.


















