Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их Британид хөл хориог сулруулах төлөвлөгөөг 14 хоногоор хойшлууллаа

Их Британид наймдугаар сарын 1-нээс хөл хориог сулруулахаар төлөвлөөд байсан юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британид хөл хориог сулруулах төлөвлөгөөг 14 хоногоор хойшлууллаа
Их Британид хөл хориог сулруулах төлөвлөгөөг 14 хоногоор хойшлууллаа. Зураг: МҮОНРТ

Их Британид наймдугаар сарын 1-нээс хөл хориог сулруулахаар төлөвлөөд байсан юм. Гэвч энэхүү төлөвлөгөөг 14 хоногоор хойшлуулахаар болсон талаар тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон хэлсэн байна. Мөн Ерөнхий сайд Борис Жонсон амны хаалт зүүж нэвтрэх ёстой албан байгууллага, үйлчилгээний газрын тоо, төрлийг нэмж, ажилчдаа “COVID-19”-ийн халдвараас хамгаалах аюулгүйн орчин бүрдүүлж чадаагүй компани, аж ахуйн нэгжийн эздэд хуулийн дагуу хариуцлага оногдуулна гэдгийг анхааруулсан байна. Ер нь бол тус улсын удирдагчид хөл хорионы арга хэмжээг авахгүйгээр “COVID-19”-ийн эсрэг тэмцэх нь боломжгүй гэдгийг хэлж байна.

Хуваалцах