“Их дуулга”-аас хамгийн олон медаль хүртсэн бөх бол Х.Цагаанбаатар
Тус тэмцээнд Монгол Улсын шигшээ баг өнгөрсөн хугацаанд нэг алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртэж байсан билээ.
Мэдээллийн алба

Чансаагаараа ДАШТ-ий дараа бичигдэх бага дэлхийн аварга гэгддэг Токиогийн Их дуулга нөгөөдөр эхлэх гэж байна.
Тус тэмцээнд Монгол Улсын шигшээ баг өнгөрсөн хугацаанд нэг алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртэж байсан билээ.
Бага дэлхийн аваргад түрүүлсэн жүдоч нь дэлхийн хошой медальт М.Уранцэцэг.
Харин хамгийн их медаль хүртсэн жүдоч нь олимп, дэлхийн хос медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар юм.
Токиогийн "Их дуулга"-д медаль хүртсэн жүдочийг сонирхуулбал:
1999 онд МУГТ Д. Баттулга мөнгөн медаль
1999 онд МУГТ.Х.Болдбаатар хүрэл медаль
2006, 2010,2011,2012 онд Х.Цагаанбаатар хүрэл медаль
2012 он ОУХМ.Б.Тэмүүлэн хүрэл медаль
2013 онд МУГТ.Н.Түвшинбаяр хүрэл медаль
МУГТ.М.Уранцэцэг 2013 онд мөнгө, 2016 онд алт
МУГТ.Д.Сумьяа 2015, 2016 онд хүрэл медаль
2015 онд ОУХМ.Д.Төмөрхүлэг хүрэл медаль
2016 онд ОУХМ.Д.Алтансүх хүрэл тус тус хүртэж байжээ.


















