Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Их хотын хавар-2022” үзэсгэлэн худалдаа болж байна

“Их хотын хавар-2022” үзэсгэлэн худалдааг гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 26 хүртэл Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Их хотын хавар-2022” үзэсгэлэн худалдаа болж байна
“Их хотын хавар-2022” үзэсгэлэн худалдаа болж байна. Зураг: МҮОНРТ

“Их хотын хавар-2022” үзэсгэлэн худалдааг гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 26 хүртэл Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Энэ хүрээнд олон үзэсгэлэн, арга хэмжээ зохион байгуулах бөгөөд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа өнөөдрийг дуустал дэлгэгдэх юм.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвүүд хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэн худалдаанд 80 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүнээр оролцож байна.

НЗДТГ, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас бизнес эрхлэгчдэд зориулан асар, талбайг үнэ төлбөргүй болгожээ.

Хуваалцах