Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Их хотын хямдралтай худалдаа”-нд 100 гаруй аж ахуйн нэгж оролцоно

Энэ сарын 29-ны өдөр Чингисийн талбайд “Их хотын хямдралтай худалдаа” зохион байгуулах талаар нийслэлийн үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс мэдээллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Их хотын хямдралтай худалдаа”-нд 100 гаруй аж ахуйн нэгж оролцоно
“Их хотын хямдралтай худалдаа”-нд 100 гаруй аж ахуйн нэгж оролцоно. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 29-ны өдөр Чингисийн талбайд “Их хотын хямдралтай худалдаа” зохион байгуулах талаар нийслэлийн үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс мэдээллээ. Нийслэл хот байгуулагдсаны ойгоор уламжлал болгон Их хотын хямдралтай худалдааг зохион байгуулаад гурав дахь жилтэйгээ золгож байна. Энэ жилийн хувьд тус худалдаанд нийт 100 гаруй аж ахуй нэгж оролцож, бараа бүтээгдэхүүнээ 20-70 хувийн хямдралтай үнээр борлуулахаар болсон тухай өнөөдөр Нийслэлийн захирагчийн ажлын албаны үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа мэдээллээ.

Түүнчлэн хямдралтай зарагдах бараа бүтээгдэхүүний хүрэлцээг хангалттай байлгах шаардлагыг бүх аж ахуй нэгжүүдэд тавьж байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Хуваалцах