Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Их мастер А.Энхтуул шавь нараа бэлджээ

Олон улсын шатрын Их мастер А.Энхтуулын санаачилгаар хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан шатрын эрчимжүүлсэн мэргэжлийн сургалтын төгсөлт энэ маргааш буюу энэ сарын 10-ны өдөр "Зайсан Хилл" цогцолборын Prime Cineplex кино театрын III танхимд болохоор товлогджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их мастер А.Энхтуул шавь нараа бэлджээ
Их мастер А.Энхтуул шавь нараа бэлджээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын шатрын Их мастер А.Энхтуулын санаачилгаар хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан шатрын эрчимжүүлсэн мэргэжлийн сургалтын төгсөлт энэ маргааш буюу энэ сарын 10-ны өдөр "Зайсан Хилл" цогцолборын Prime Cineplex кино театрын III танхимд болохоор товлогджээ.

Тэрбээр энэхүү сургалтыг “Зууны шатар” клубтэй хамтран өнгөрөгч 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд олон улсын жишиг стандартад нийцсэн шатрын сургалтыг Монголын уламжлалт тоглоом оньсон наадгай болон сэтгэл судлал, математикийн хичээлтэй хослуулан зааж бяцхан шавь нараа бэлдсэн байна. Их мастер А.Энхтуул 21 насандаа Азийн шатрын холбоонд урилгаар ажиллаж байсан манай улсын төдийгүй дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын нэг юм.

Хуваалцах