Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 111 жилийн ойг тэмдэглэнэ

Арга хэмжээ Багануур дүүрэг дэх их зохиолчийн нэрэмжит төв талбайд эхлэх бөгөөд дүүргийн төр захиргааны байгууллагын удирдлага, ЗДТГ, Соёлын ордон, Хилийн 0252 дугаар анги, Д.Нацагдоржийн нэрэмжит “Гүн галуутай” цогцолбор сургууль, МЗЭ, Багануур зохиолчдын нэгдлийнхэн оролцох гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 111 жилийн ойг тэмдэглэнэ
Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 111 жилийн ойг тэмдэглэнэ. Зураг: МҮОНРТ

Шинэ үеийн утга зохиолыг үндслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 111 жилийн ойг түүний төрсөн нутаг болох Төв аймгийн Баяндэлгэр сум, Багануур дүүргийн удирдлагууд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

Ирэх баасан гарагт болох уг арга хэмжээг тэд жил бүр төрсөн өдрөөр нь зохион байгуулдаг аж.

Арга хэмжээ Багануур дүүрэг дэх их зохиолчийн нэрэмжит төв талбайд эхлэх бөгөөд дүүргийн төр захиргааны байгууллагын удирдлага, ЗДТГ, Соёлын ордон, Хилийн 0252 дугаар анги, Д.Нацагдоржийн нэрэмжит “Гүн галуутай” цогцолбор сургууль, МЗЭ, Багануур зохиолчдын нэгдлийнхэн оролцох гэнэ.

Түүнчлэн “Найргийн цадиг- 40 жил” номын нээлт Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд болж, төрсөн гэрийнх нь буйранд хүндэтгэл үзүүлэх аж.

Мөн “Миний нутаг” яруу найргийн наадмаар өндөрлөх юм байна.

Хуваалцах