Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ихэнх нутгаар цочир хүйтэрнэ

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутгаар агаарт 0-5 хэм хүрч цочир хүйтэрнэ.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Ихэнх нутгаар цочир хүйтэрнэ
Ихэнх нутгаар цочир хүйтэрнэ. Зураг: МҮОНРТ

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутгаар агаарт 0-5 хэм хүрч цочир хүйтэрнэ.

Малчид, Тариаланчид, Хадланчдад зориулсан мэдээ: Өнөө шөнө нутгийн зүүн хагаст хүйтэрч хонох тул халтиргаа гулгаа үүсэх, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.


2016 оны 9-р сарын 26-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатар: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17 цагт 6 хэм, 20 цагт 1 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 5 хэм дулаан, харьцангуй чийгшил 42 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2016 оны есдүгээр сарын 26-ны 21 цагаас есдүгээр сарын 27-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим нутгаар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө хүйтэрч 1-6 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө бүх нутгаар 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-10 хэм дулаан байна.


2016 оны есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 2-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд нутгийн төв хэсгээр, 29-нд баруун болон зүүн аймгуудын зарим газраар, 30-н 10 дугаар сарын 01-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

Хуваалцах