Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ил задгай худалдаалж байгаа хадгалалтын горим зөрчсөн жимс худалдан авахгүй байхыг анхааруулж байна

Жимс, жимсгэнэ, хүнсний ногоо нь хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг эмзэг бүтээгдэхүүн байдаг учраас буруу хадгалах, худалдан борлуулах үедээ эрүүл ахуйн дэглэм сахихгүй байх зэрэг нь гэдэсний халдвар, хоолны хордлого үүсгэх эрсдлийг бий болгодог.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ил задгай худалдаалж байгаа хадгалалтын горим зөрчсөн жимс худалдан авахгүй байхыг анхааруулж байна
Ил задгай худалдаалж байгаа хадгалалтын горим зөрчсөн жимс худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Жимс, жимсгэнэ, хүнсний ногоо нь хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг эмзэг бүтээгдэхүүн байдаг учраас буруу хадгалах, худалдан борлуулах үедээ эрүүл ахуйн дэглэм сахихгүй байх зэрэг нь гэдэсний халдвар, хоолны хордлого үүсгэх эрсдлийг бий болгодог.

Иймд дараах зөвлөмжийг баримтлаарай!

-Гарал үүсэл нь тодорхойгүй, халуун нөхцөлд, нарны шууд тусгалд ил задгай худалдаалж байгаа хадгалалтын горим сахиагүй жимс, жимсгэнийг худалдан авахгүй байх.
-Жимс, ногоог сайтар шалгаж авах. Учир нь гэмтэж шалбарсан, зүсэгдсэн хэсгээр өвчин үүсгэгч бичил биетнүүд нэвтрэн орж, эрсдэл үүсдэг.
- Хүнсний ногоо, жимс, жимсгэнийг худалдан аваад гадаргууг сайтар угааж цэвэрлэсний дараа хэрэглэх.
- Зүссэн жимс, ялангуяа тарвасыг хөргөгчинд гурав хоногоос илүүгээр хадгалахгүй, тасалгааны хэмд 2 цагаас илүүгүй хугацаагаар хадгалах.
- Тарвасыг хадгалахдаа 90%-ийн чийгшилтэй, 10-15 хэмд 2-3 долоо хоног, 25 хэмээс дээш бол 5 хоног хадгалах горимыг сахих.
- Худалдан борлуулж байгаа ажилтан болон хэрэглэгч гарын ариун цэврээ сахиж, гараа сайтар угааж хэвших.

Хуваалцах