“Илд цэцэг” маргааш нээлтээ хийнэ
“Илд цэцэг” нь П.Дэлгэрбаярын найм дахь уран бүтээл бөгөөд тэрбээр “Найзууд", "Тушаал", "Төрийн дайсан", "Дурлалын гэмт хэрэг", "Амьдрал төсөл", "Морь минь давхи", "Хайрлаж болох уу" зэрэг киног найруулжээ.
Мэдээллийн алба

"Абсолют пикчерс" студийн шинэ бүтээл “Илд цэцэг” уран сайхны кино маргааш нээлтээ хийнэ.
Кинонд эх хүний үрийнхээ төлөөх сэтгэл юуны ч өмнө сөхөрдөггүйг харуулжээ.
Түүнчлэн зураг авалтыг гурван улирал дамнан хийсэн гэнэ. Киног дэлхийн киноны техникийн өндөр шаардлагад нийцэх 4к, 5.1 дууны дуугаралттаар хийсэн бөгөөд нээлтийн дараа олон улсын кино наадамд оролцуулах аж.