Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Ирээдүйн түмэн эх-2018” уралдаан ирэх дөрөвдүгээр сарын 29-д болно

12 дахь жилдээ зохион байгуулах гэж буй тус уралдаанд монгол, эрлийз даагаар ялгахгүй уралдуулах аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ирээдүйн түмэн эх-2018” уралдаан ирэх дөрөвдүгээр сарын 29-д болно
“Ирээдүйн түмэн эх-2018” уралдаан ирэх дөрөвдүгээр сарын 29-д болно. Зураг: МҮОНРТ

Монголын хурдан морины түүхэн дэх хамгийн өндөр бооцоотой “Ирээдүйн түмэн эх-2018” дааганы уралдаан ирэх дөрөвдүгээр сарын 29-д Төв аймгийн Хүй долоо худгийн Цагаанхөтөлд болно. 12 дахь жилдээ зохион байгуулах гэж буй тус уралдаанд монгол, эрлийз даагаар ялгахгүй уралдуулах аж.

Түрүү магнайд хурдалсан дааганы эзэн “Ланд Круизер-200”, аман хүзүүнийх “Приус-20”, айргийн гурвынх “Хонда” мотоцикл болон 1000 доллар, айргийн дөрөв, тавын уяач “Хонда” мотоцикл, 500 ам.долларын шагнал хүртэх юм.

Мөн 6-9-д давхисан дааганы эзэн ч шагналтай аж.

Хуваалцах